• 5 одтой дээд зэрэглэлийн, бүх хоол багтсан Круиз усан онгоцоор Арабын хойгийн 3 улс, 4 хот буюу Катарын Доха хот, Оманы Мускат хот, АНЭУ-ын Дубай ба Абу Даби хотуудаар аялах мартагдашгүй 8 өдрийн круйз аялалдаа урьж байна.
• 2022 онд үйлдвэрлэгдсэн 336 метр урт, 827 өрөөтэй, 6600 зорчиг тээвэрлэх хүчин чадал бүхий аварга том Costa Toscana усан онгоцоор Араб болон Оманы хойг, Арабын тэнгисээр аялна.
• Улаанбаатар хотоос өдөр 12:00 цагт “Хүннү Эйр” авиа компаний шууд нислэгээр Дубай хотыг зорин ниснэ.
• Дубай хотод 17:00 цагт газардана. Нислэгийн нийт хугацаа 9 цаг.
• Та бүхнийг компаний хөтөч орчуулагч, жолооч нар тосон авна.
• Нисэх онгоцны буудлаас Хөлөг онгоцны боомтод хүргэж өгөн өрөөгөө хүлээн авч байрлан амарч хоноглоно.
• Хөлөг онгоц энэ өдөр Дубайн боомтоосоо хөдлөхгүй. Өдрийн хоол: Онгоцонд, Оройн хоол: Круйз Буудал: Круйз
• Өглөөний цайгаа уугаад бид бүтэн өдрийн Дубайн аяллаа эхлүүлнэ.
• Алдарт Бүрж Калифагийн 124 давхарт гарна.
• Хуучин Дубай очин үнэт эдлэлийн дэлгүүр, алт ба алдарт амтлагчны захаар зочилно. Энэ захад дэлхийн бүх улсуудын бүх төрлийн амтлагчид байдаг.
• Өдрийн хоолоо Дэлхийн өвд багтсан Дубайн анхны барилгуудын нэгд багтах ресторанд иднэ.
• Алдарт Palm Island буюу Дэлхийн баячуудын амьдардаг хиймэл арлын сүүлчийн хэсэг дээр очино.
• Дэлхийн анхны 7 одтой буудал “Burj al arab” очин зургаа авхуулна. Дотор нь орохгүй.
• Дубай молл очин усан ба гэрлэн шоу үзнэ.
• Энэ өдөр Круйз онгоц оройны 23:59-т Абу Даби хотруу хөдөлнө. Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Хуучин Дубайд Ресторан, Оройн хоол: Круйз Буудал: Круйз
• Энэ өдөр бид Арабын нэгдсэн улсын нийслэл Абу Даби хотруу явна. Дубай ба Абу даби хотуудуудын хооронд 140 км зайтай.
• Дэлхийн хамгийн өндөр өртөгөөр бүтсэн Алдарт “Sheikh Zayed Mosque” буюу Гантиган сүмээр зочилно. Мөн бид энэ сүмд дэлхийн хамгийн том хивс ба абжур үзэх болно.
• Абу Дабигийн ерөнхийлөгчийн ордоноор зочилно. Энэхүү барилга нь 2017 онд бүрэн баригдаж дууссан ба одоогоор төрийн дээд ёслол энэхүү ордонд болдог. Ямар нэгэн үйл ажиллагаа болоогүй үедээ музей хэлбэрээр ажилладаг. Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Ресторан, Оройн хоол: Круйз Буудал: Круйз
• Хөлөг онгоц Катар улсын зүг аялана.
• Катар улсын Доха хотод 14:00 цагт буух ба оройны 22:00 цагт круйз боомтоос хөдөлнө.
• Бид аяллаа шинэ Доха хотын далайн эргээр зугаалан эхлүүлнэ.
• Хуучин Доха хотод Катара виллаж очин эртний хотоор аялана. Тэнд бид эртний хэв маягтай хороолол, эртний театр үзнэ.
• Катарын сувд гэгддэг Дохагийн хамгийн баян дүүргээр аялана.
• Дохагийн үндэсний музей болох Мшейрэб музей үзэж Катар улсын түүх соёлтой танилцана.
• Катар улс нь мал маллан амьдардаг нүүдэлчин ард түмэн байсан ба 18-р зуунд Их Британий нөлөөнд орж суурин амьдралруу орж эхэлсэн. 1971 онд Англичууд яван тусгаар улс болсон ба тэр цагаас эхлэн газрын тос үйлдвэрлэх ажилаа эхлүүлж одоогоор Дэлхийн үсрэнгүй хөгжсөн улсуудын нэг болсон. Аялагчид хотын төв орон орчин үеийн Доха хотоор зугаалах, Сувдан арал буюу хиймэл арлаар зугаалах, мөн 2022 онд болсон хөлбөмбөгийн ДАШТ болсон стадионууд үзэх боломжтой. Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Ресторан, Оройн хоол: Круйз Буудал: Круйз
• Энэ өдөр хөлөг онгоц далайн голд өнжих ба та бүхэн Круйз дотор өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрөөна. Круйз дотор олон нийтэд зориулсан спортын талбай, спа, бассейн, усан парк, казино, урлагийн тоглолт ба амралтын өрөөнүүд байдаг. Та хөлөг онгоцны дэлгэрэнгүйг “Круйз мэдээлэл” цэснээс хараарай. Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Круйз, Оройн хоол: Круйз Буудал: Круйз
• Хөлөг онгоц Оман улсын Мускат хотын зүг аялана.
• Мускат хотод 07:00 цагт бууна.
• Оман улсыг Арабын Сувдан улс гэдэг ба ногоон далай, өвөрмөц бүтэцтэй олон хадан хясаа, өндөр хавцалуудаараа алдартай.
• Бид Мускат хотын төвөөр зугаалж аялалаа эхлүүлнэ.
• Усан онгоцны аялал хийн Дельфин олноороо байдаг хэсэгт очно.
• Круйз 17:00 цагт Дубай хотруу хөдөлнө. Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Ресторан, Оройн хоол: Круйз Буудал: Круйз
• Үдээс өмнө хөтөлбөргүй.
• 15-н цагт Жийп машинууд буудлаас ирж аван Сафаригийн элсэн цөлд очин мэргэжлийн жолооч нар элсэн манхан дундуур дрипт үзүүлна. 1 машинд 5 хүн сууна.
• Элсэн цөл дунд байрлах баазад очин үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо иднэ.
• Энэ өдөр Круйз онгоц 13:00 цагт Дубайд ирэх ба боомтоосоо хөдлөхгүй. Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Круйз, Оройн хоол: Сафари камп Буудал: Круйз
• Бид энэ өдөр өглөөний цайны дараа Улаанбаатар нисэх онгоцондоо суун аялал өндөрлөнө.
Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Хөтөлбөрт багтаагүй (Онгоцонд хоолтой)
2 талын тийз
Угтах болон үдэх автобус
Зочид буудал
Хоол
Үзвэр үйлчилгээний такс
Даатгал
8 өдөр 7 шөнө
₮7,450,000-8,990,000
We have many special offers especially for you
Question or feedback? we love to hear from you
Nomeco tour. All rights reserved.