ХОШИМИН – ФУКУОК АЯЛАЛ
Өдөр 1: УЛААНБААТАР - ХОШИМИН
Өглөө 10:00 цагт Чингис Хаан ОУ-ын шинэ нисэх буудал дээр цуглана.
Бидний аялал (12:15-17:45) МИАТ-ийн шууд нислэгтэй Boeing 787-9 Dreamliner онгоцоор Вьетнам улсын хамгийн том хот болох Хошимин хотод ирнэ.
Оройн хоол идээд зочид буудалдаа ирж бүртгэлээ хийлгээд амарна.
Байрлах: Windsor Plaza Hotel 5*. Хоол: оройн хоол
Өдөр 2: ХОШИМИН ХОТЫН АЯЛАЛ – ФУКУОК
- Өглөөний цайны дараа Вьетнам улсын санхүү, бизнес, эдийн засгийн төв болсон 9.5 сая хүн амтай Хошимин хоттой танилцана.
- Тусгаар тогтнолын ордоноор зочилно.
- Дайны музей (War Remnants Museum). Хо Ши Мин хотод очсон хүн бүрийн заавал очдог газар нь Америк-Вьетнамын дайнаас амьд үлдэгсдэд зориулсан дайны музей юм. Вьетнам, Лаос, Камбожийн нутагт 1959 оноос 1975 он хүртэл үргэлжилсэн дайны хор, уршгийг хойч үедээ таниулах зорилготой байгуулсан энэхүү музейг үзнэ.
- Хотын аяллаа дуусаад бид Вьетнамын Фукуок (Phú Quốc) арлын зүг ниснэ. Нислэгийн үргэжлэх хугацаа 1 цаг.
- Фукуок нь цагаан элсэрхэг наран шарлагын газар, тансаг зэрэглэлийн амралтын газруудаараа алдартай Вьетнамын амралт, аялал жуулчлалын гол бүс нутаг юм.
- Оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж бүртгэлээ хийлгээд амарна.
Байрлах: Wyndham Garden Hotel 4*. Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол Өдөр 3: ФУКУОК - ҮЗЭСГЭЛЭНТ АРЛУУДЫН АЯЛАЛ
- Өглөөний цайны дараа бид үзэсгэлэнт арлуудыг дамжин хурдын завиар аялах аялалдаа гарна.
- Өөр өрийн онцлог төрх бүхий Xuon Island, Gam Ghi, May Rur Trong Island зэрэг арлуудаар аялна.
- Болор тунгалаг усанд сноркелинг хийнэ.
Байрлах: Wyndham Garden 4*. Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол Өдөр 4: ФУКУОК АРЛЫН АЯЛАЛ
- Өглөөний цайны дараа бид VINWONDERS – VinWonders бол 50 га талбайг хамарсан Вьетнамын хамгийн том сэдэвчилсэн парк.
- GRAND WORLD – Өвөрмөц архитектур бүхий байшин барилга, хөдөлгөөн ихтэй, худалдааны гудмууд; баяр наадам, үдэшлэг, зогсолтгүй зугаа цэнгэлийн төв юм.
Байрлах: Wyndham Garden Hotel 4*. Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол Өдөр 5: ФУКУОК ЧӨЛӨӨТ АМРАЛТЫН ӨДӨР
- Хөтөлбөргүй, чөлөөт амралтын өдрүүд тул та аяллын үеэр хатуу тогтсон хөтөлбөр, цагийн хуваарьт баригдалгүй өөрийн хүсэл, сонирхолдоо нийцүүлэн амрах боломжтой.
- Хүсвэл та 380 гаруй га талбайг хамарсан Vinpearl Safari паркт зочилж дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 150 ховор зүйлийн 3000 амьтныг үзэх боломжтой.
Байрлах: Wyndham Garden Hotel 4*. Хоол: өглөөний цай Өдөр 6: ФУКУОК – ХОШИМИН
- Өглөөний цайны дараа бид зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд онгоцны буудал дээр ирж Хошимин хотын зүг буцаж ниснэ.
- Энэ өдрийн хөтөлбөр: Хошимин хотод ирсэний дараа буудалдаа бүртгүүлээд түр амрана.
- Хөтөч буудлын 1 давхарт цуглах цаг товлосноор бид Круиз оройн зоог рүү хөдлөнө.
- Saigon River Cruise Dinner: Хошимин хотын дундуур урсах Сайгон голоор Круиз онгоцоор аялангаа оройн хоолоо идэж, хотын шөнийн үзэмжийг тольдон харна.
Байрлах: Windsor Plaza Hotel 5*. Хоол: өглөөний цай, оройн хоол Өдөр 7: ХОШИМИН ЧӨЛӨӨТ ӨДӨР
- Энэ өдөр чөлөөт өдөр ба манай зочид буудал нь Хошимин хотын 1-р дүүрэгт, эргэн тойрон дэлгүүр, худалдааны төвүүдэд ойр байршилтай.
- Shopping day: Хошимин хотыг шоппинг диваажин гэж ярьдаг. Дэлхийн алдартай брэндүүдийн ихэнх нь Вьетнамд үйлдвэртэй байдаг.
- Энэ өдрийг та өөрийн хүслээр өнгөрөөх, дэлгүүр хэсэх, эсвэл зочид буудалдаа амрах зэргээр өнгөрөөж болно.
Байрлах: Windsor Plaza Hotel 5*. Хоол: өглөөний цай Өдөр 8: ХОШИМИН - УЛААНБААТАР
- Өдөр 12:00 цаг хүртэл чөлөөт цаг. Энэ хугацаанд та зах, дэлгүүр орох боломжтой. Захууд өглөө 08:00 цагт нээдэг. Худалдааны төвүүд нь 10:00 цагт нээнэ.
- Зочид буудлын өрөөгөө 12:00 цагт хүлээлгэн өгнө.
- 16:00 цагт автобус буудлаас нисэх онгоцны буудал руу хөдлөнө.
- 17:00 цагт онгоцны бүртгэлээ хийлгээд 19:05 цагт Улаанбаатарын зүг ниснэ.
- Монголын цагаар шөнийн 02:20 (+1) цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний мартагдашгүй дурсамжит аяллаа өндөрлөнө.
Хоол: өглөөний цай
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
- МИАТ (787-9 Dreamliner) шууд нислэг: УБ – Хошимин – УБ
- Дотоодын нислэг: Хошимин – Фукуок - Хошимин
- Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
- Хошимин хотод байрлах 5 одтой: WINDSOR PLAZA HOTEL – 3 хонох
- Фукуокд байрлах 4 одтой зочид буудал: WYNDHAM GARDEN HOTEL 4* - 4 хонох
- Хөтөлбөрт заагдсан хоол: өглөө, өдөр, орой
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
- Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
- Гадаадад аялагчдын даатгал
- Вьетнамын дата сим карт
ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
- Аяллын хөтөлбөр, үнэд багтаагүй бусад зардал
- Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөр 1.190.000₮ - 1.490.000₮
- Хүүхдэд тусад нь нэмэлт ор авах бол "том хүний үнэ"-ээс 500.000₮ хасаж тооцно
- 2 болон 3 настай хүүхдийн үнийг "хүүхдийн үнэ"-ээс 400.000₮ хасаж тооцно
- 0-2 хүртэлх насны нярай - 790.000₮
- Аялалд 1 том хүн + 1 хүүхэд явах бол хүүхэд том хүний үнээр тооцогдоно
- Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө нэг хүний 15$
Аялалын хугацаа:
11/21–11/28
11/28–12/05
12/05–12/12
12/16–12/23
8 өдөр 7 шөнө – ₮5,000,000