Logo
See all destinations
4.9/5 (344 reviews)

Пукет

  • 2 талын тийз
  • Угтах болон үдэх автобус
  • Зочид буудлын үнэ
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Үзвэр үйлчилгээний такс
  • Аяллын даатгал
  • Монголоос дагалдан явах хөтөч

About this destination

ПУКЕТ АЯЛАЛ

Өдөр 1:УЛААНБААТАР - ПУКЕТ,ТАЙЛАНД

08:00 цагт Чингис хаан онгоцны буудал дээр цугларна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн шууд нислэгээр өглөөний 10:10 цагт Тайландын Пукет хотыг зорин хөөрч орон нутгийн цагаар 16:10 цагт Пукетын ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана.

Хилээр нэвтэрч дараа унаандаа суугаад Пукетийн хамгийн алдартай далайн эргийн амралтын бүс болох Патонгт (Patong beach)байрлах 5 одтой "DuangjittResort & Spa" зочид буудалдаа ирж амарна.

Duangjitt зочид буудал нь далайн эргээс 300м зайтай бөгөөд хоолны гудамж,дэлгүүр зах ,шоуны гудамж зэрэгтэй ойрхон хамгийн сайн байршилтай.Мөн Пукетийн хамгийн их ногоон байгууламжтай, том бассейнтай резорт юм.

Зочид буудал "DuangjittResort & Spa"/Хоол: орой/

Өдөр 2:ПУКЕТ ХОТЫН АЯЛАЛ

Өглөөний цайны дараа бид Пукет хоттой танилцах аяллаа эхлэнэ.Өнөөдрийн аяллаар бид

Пукет арлын хуучин дүүрэгээр зочилно. Хятад, Европын хэв маягийн архитектур, пастел өнгө бүхий хуучны барилга байгууламж, жижиг кафе, ресторан, бэлэг дургалын дэлгүүр олонтой нарийн гудмуудаар алхах нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг.

Патонг, Карон, Ката, Равай зэрэг далайн эргүүдийг дайран өнгөрөх далайн эргийн замаар Карон пойнтын зүг аялахдаа арлуудын байгалийн үзэсгэлэнт газруудыг харна.

Пукет арлын үзэсгэлэнт төрхийг тольдон харах Пром Теп өндөрлөгөөр зочилж дурсгалын зураг татуулах боломжтой.

Жуулчид болон мөргөлчдийн урсгал тасардаггүй Пукетийн хамгийн алдартай буддын шашны сүм Ват Чалонг

Төрөл бүрийн эрдэнийн чулуу, шүр сувдан эдлэл бүхий үнэт эдлэлийн төв Жем галерейд зочлох.Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.

Зочид буудал "DuangjittResort & Spa"/Хоол: өглөө,өдөр,орой/

Өдөр 3:ЖЕЙМС БОНД АРАЛ-ПАН НА ДАЛАЙН ХҮРЭЭЛЭН

Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 142 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайн хүрээлэн рүү явна.

Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ.

Дараагийн аралд 2 далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо Андаманы тэнгист байрлах Муслимуудын суурин аралд идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур хөнгөн завиар сүлжиж аялна.

Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

Энэ өдөр бид Пан На хүрээлэнгийн хамгийн үзэсгэлэнт 5 арлыг үзээд буудалдаа ирж амарна.

Зочид буудал "DuangjittResort & Spa"/Хоол: өглөө,өдөр,орой/

Өдөр 4:ЧӨЛӨӨТ АМРАЛТЫН ӨДӨР

Өнөөдөр чөлөөт амралтын өдөр ба та өөрийн хүсэл, сонирхлоороо зочид буудалдаа болон далайн эргийн наран шарлагын газарт амрах, далайн эргээр алхах, Пукетийн төвийн худалдаа, үйлчилгээний газруудаар хэсэх зэргээр өдрийг өөрийн хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжтой.

Зочид буудал "DuangjittResort & Spa"/Хоол: өглөө/

Өдөр 5:ПИ ПИ АРЛЫН ДАЛАЙН АЯЛАЛ

Өнөөдөр бид бүтэн өдрийн турш Андаманы тэнгисийн сувд гэгдэх Пи Пи арлаар аялна.

Пи Пи Лей, Пи Пи донг хэмээх 2 тусдаа арлын орчимд бидний энэ өдрийн аялал үргэлжлэнэ.

Бидний зочлох тунгалаг уст Пи Пи арал нь Андаманы тэнгисийн хамгийн үзэсгэлэнтэй арал бөгөөд Дэлхийн алдартай снорклинг болон усанд шумбалт хийдэг газруудын нэг юм. Пи Пи арлын тунгалгаас тунгалаг усанд бид зориулалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж, өнгө өнгийн, төрөл бүрийн загас, жараахай, далайн эргийн ёроолын амьдралыг ажиглан харна.

Маяа булан (Maya Bay) нь Леонардо Дикаприогийн тоглосон “The Beach” киногоор дэлхийд танигдсан, зөөлөн цагаан элстэй наран шарлагын газар, асар том шохойн хад, шүрэн хадаар хүрээлэгдсэн далайн үзэсгэлэнт булан юм.

Кох Кай арал нь номин цэнхэр тунгалаг устай бөгөөд аялагч, амрагчид усанд сэлэх, шумбах, наран шарлагын газар наранд биеэ шарах боломжтой.

Зочид буудал "DuangjittResort & Spa"/Хоол: өглөө,өдөр/

Өдөр 6:ЧӨЛӨӨТ АМРАЛТЫН ӨДӨР

Өнөөдөр чөлөөт амралтын өдөр ба та өөрийн хүсэл, сонирхлоороо зочид буудалдаа болон далайн эргийн наран шарлагын газарт амрах, далайн эргээр алхах, Пукетийн төвийн худалдаа, үйлчилгээний газруудаар хэсэх зэргээр өдрийг өөрийн хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжтой.

Зочид буудал "DuangjittResort & Spa"/Хоол: өглөө/

Өдөр 7:АНДАМАНДА УСАН ПАРК

Өнөөдөр бид Пукетийн шинэхэн нээгдсэн хамгийн том усан парк Андаманда дээр бүтэн өдрийг амарч, зугаацаж өнгөрөөнө. Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан олон янзын усан гулгуур байдгаас гадна нялх хүүхдийг зугаацуулах талбай хүртэл байдаг.

Усан парк явах замдаа заан унаж үзнэ.

Энэхүү асар том цэцэрлэгт хүрээлэн нь 100,000 м2 талбайг хамардаг ба 10,000 м.кв талбайтай хиймэл долгионтой усан сан, Зүүн Өмнөд Азийн хамгийн урт цэцэрлэгт хүрээлэнгээр урсах хиймэл гол (550 метр!), 300м үргэлжлэх наран шарлагын талбай гэх мэт сонирхолтой зүйлс олонтой.

Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.

Зочид буудал "DuangjittResort & Spa"/Хоол: өглөө, орой/

Өдөр 8:ПУКЕТ-УЛААНБААТАР

Өглөөний цайны дараа 12 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгч онгоцны буудалруу хөдөлнө.

16:00 цагт бүртгэлээ хийлгэн Улаанбаатар хотын зүг ниснэ 17:45 цагт ниснэ.

Монголын цагаар орой 01:35 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний мартагдашгүй дурсамжит аяллаа өндөрлөнө.

Өглөөний цай

Хөтөлбөртэй аялалд багтсан зүйлс

  • УБ-Пукет-УБ 2 талын онгоцны тийз
  • Монгол хэлтэй аяллын хөтөч,орчуулагч
  • "DuangjittResort & Spa"-7 хонох
  • Хөтөлбөрт заасан хоол
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр,үйлчилгээний тасалбар
  • Аяллын даатгал
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээвэр

Аяллын үнэд багтаагүй зүйлс

  • Аяллын үнэ,хөтөлбөрт багтаагүй бусад зардал
  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөлбөртэй аялал

  • Том хүн 5,190,000₮ – 6,790,000₮
  • Хүүхэд 2-11.99нас: 4,190,0000₮ – 4,690,000₮ (хүүхэд ээж, аавын хоёрын хамт нэг ортой)
  • Чөлөөт аялал

  • Том хүн : 4,490,0000₮ – 5,990,000₮
  • Хүүхэд 2-11.99нас: 3,490,0000₮ – 3,990,000₮ (хүүхэд ээж, аавын хоёрын хамт нэг ортой)

Services offered

2 талын тийз

Угтах болон үдэх автобус

Зочид буудал

Хоол

Үзвэр үйлчилгээний такс

Даатгал

8 өдөр 7 шөнө

₮5,190,000-6,790,000

Name
Email Address

Prepare yourself and let's explore The Beauty of the Wild nature

We have many special offers especially for you

Nomeco tour. All rights reserved.