• Өглөө 06:30 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана.
• Бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн шууд нислэгээр өглөөний 10:00 цагт Тайландын нийслэл Бангкок хотыг зорин хөөрч орон нутгийн цагаар 17:30 цагт Бангкокийн Суварнабум нисэх онгоцны буудалд газардана.
• Хилээр нэвтэрсний дараа бид Бангкок хотын төвд байрлах 5 одтой зочид буудалдаа ирж оройн хоолоо идээд амарна.
Зочид буудал 5* Хоол: Оройн хоол
• Өглөөний цайны дараа Бангкок хотын аяллаа эхэлнэ. Тайландын эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) үзнэ.
• Үүний дараа Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялана. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна.
• Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна.
• Оройн хоолоо Тайландын хамгийн өндөр барилга болох “Bayoke Sky Tower”-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглоод зочид буудалдаа ирж амарна. Зочид буудал: The Berkeley Hotel Pratunam 5*/ Baiyoke Sky Hotel 5* Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
Өглөөний нислэгээр бид 4цаг гаран нисээд Мальдивын нийслэлийн ойролцоо байрлах Хулхул арал дээрх хүрэлцэн очно. Энэ арал нь байнгын оршин суугчгүй бөгөөд зөвхөн тус улсын гол онгоцны буудал байрладаг арал юм. Эндээс та хурдны моторт завиар аялан өөрсдийн байрлах амралтын газартаа хүрэлцэн ирнэ. Бид энэхүү Мальдивын резорт дээрээ нийт 5 өдөр/4 шөнө хугацааг өнгөрүүлнэ. Энэ хугацаанд бид ямар нэгэн хөтөлбөр, цаг хугацаанд баригдахгүй өөрийн сонирхохлоор хүссэн зүйлээ хийн сайхан амарцгаах юм. Та далайн эрэг дээрх амралтын газраа сайхан амарч, ойр орчмын үзэсгэлэнт төрх, байгалийн сайхантай танилцах, наранд биеэ шарах, үдшийн нам гүмд торгомсог зөөлөн элсэн дээгүүр алхах зэргээр цагаа дурсамжтай сайхан өнгөрөөх боломжтой.
ХООЛ: Мальдив дээр өнгөрүүлэх хугацааны бүх өдөр, оройн хоол, өглөөний цай багтсан.
ЭНТЕРТАЙНМЕНТ: Орой бүр DJ болон амьд хөгжмийн тоглолттой. Мөн өдөр тутмын нийт амрагчдыг хамруулсан хөгжөөнтэй, сонирхолтой үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой.
УСАН СПОРТ: Kayaking – сэлүүрт завь, Stand up paddleboarding буюу босоо сэлүүрт завь үнэгүй.
• Өглөөний цайны дараа бид моторт завиар онгоцны буудал хүргүүлнэ.
• Мальдиваас 12:30 цагт нисээд Бангкокийн ОУ-ын нисэх буудалд 19:05 цагт хүрэлцэн ирээд Бангкокийн төвд байрлах зочид буудалдаа ирээд амарна.
Зочид буудал 5*| Хоол: Өглөөний цай
• Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкок хотын хамгийн том худалдааны төврүү автобусаар явна.
• 13:00 цагт цуглаж онгоцны буудал явах ба онгоцны буудал дээр ирээд бүртгэлээ хийлгэнэ.
• 16:20 цагт нисэж, орой 23:40 цагт Улаанбаатарын шинэ нисэх буудал дээр ирнэ.
Хоол: Өглөөний цай
• УБ – Бангкок - УБ хоёр талын шууд нислэгийн тийз
• Бангкок – Мальдив - Бангкок хоёр талын нислэгийн тийз
• Тайландын Бангкок хотод Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
• Бангкок хотод байрдах хотын төвийн 5 одтой зочид буудал The Berkeley Hotel Pratunam 5* https://www.berkeleypratunam.com/
• Мальдивд байрлах 4 одтой резорт
• Хөтөлбөрт заагдсан хоол
• Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
• Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
• Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
• Аяллын үнэд багтаагүй бусад зардал
• Хувийн хэрэглээний зардал
• Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
• Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
Мальдивын резорт дээр байрлах өрөөний төрөлөөс хамаарч аяллын үнэ нь өөр өөр байна:
• Оcean View Room/ Далайруу харсан өрөө: Том хүн: 9.890.000 | Хүүхэд: 8,390,000
• Beach Villa / Далайн эргийн Вилла: Том хүн: 10.690.000 | Хүүхэд: 9,190,000
• Water villa/ Усан дээрх Вилла: Том хүн: 11.590.000 | Хүүхэд: 9,990,000
2 талын тийз
Угтах болон үдэх автобус
Зочид буудал
Хоол
Үзвэр үйлчилгээний такс
Даатгал
8 өдөр 7 шөнө
₮9,890,000-11,590,000
We have many special offers especially for you
Question or feedback? we love to hear from you
Nomeco tour. All rights reserved.